Анхаарал
Анхаарах зүйлс
Илгээмжээ найдвартай хүлээн авахын тулд дараах зүйлсийг мөрдөж, илгээгчдээ мэдэгдэхээ мартуузай. Хэрэв тодорхой бус зүйл байвал бидэнтэй заавал холбогдоорой.
Хориглосон ачаа
Хууль бус, аюултай бодис, хор, тэсэрч дэлбэрэх материал, мансууруулах бодис, амьд амьтан, агаарын хүчилтөрөгчгүй савалгаа бүхий бараа тээвэрлэхгүй.
Эмзэг ачаа
Шил, керамик, дэлгэц зэрэг хэврэг бараа байгаа бол заавал "FRAGILE" гэсэн тэмдэглэгээтэй сайтар савлуулаарай. Эвдэрсэн тохиолдолд хариуцах боломжгүй.
Дугааргүй илгээмж
Утасны дугаар бичигдээгүй илгээмжүүд манай агуулахад хүлээгдэх ба эзэмшигч нь олдоогүй тохиолдолд 30 хоногийн дараа устгагдана.
Хүлээн авах эрх
Илгээмжийг зөвхөн овог, нэр, утасны дугаараа таниулсан хүн хүлээж авна. Бусдад итгэмжлэн авахуулах бол итгэмжлэлийн бичиг шаардлагатай.
Гэрээний нөхцөл
- 1Илгээмжээ хүлээн авч багц бэлдсэнээс хойш 5 хоногийн дотор тээвэрлэнэ.
- 2Замын саатал, гааль, цаг агаар, дайн дажин зэрэг forsmajor нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй.
- 3Илгээмжийн жин болон оврын аль илүүг нь үндэслэн төлбөр тооцоолно.
- 4Илгээмж 14 хоногийн дотор хүлээн авахгүй бол хадгалалтын төлбөр өдөрт 1,000₮ тооцогдоно.